alim.mn | 2024.12.22
БНСУ-ын ЭМ-ийн аялал жуулчлалаар 500 сая доллароор шинжилгээ, эмчилгээ Монгол Улс 2 байранд оржээ

Дэлхий нийтээр хөл хорио тогтоохоос өмнө буюу 2019 онд Солонгос улсын Эрүүл мэндийн аялал жуулчлалаар Монгол улс хоёрдугаар байранд оржээ.  Монголчууд Солонгосыг зорин 500 сая ам. доллартой тэнцэх оношилгоо шинжилгээ, гоо сайхны мэс засал, мөн эмчилгээ хийлгэсэн байна. Ковид 19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио тогтоогоогүй бол энэ байдал хэвийн үргэлжлэх байсан биз ээ. Манай Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар бие нь хямрангуут "Сайд нарын 2" гэх тусгай эмнэлэгтээ ч очихгүй, шууд Солонгос улс руу нисчихдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мотоцикль унаж яваад, эгэмээ гэмтээнгүүтээ Солонгос нисэж эмчлүүлж, мөн Эрүүл мэндийн сайд нар ч ээлж дараалан Солонгос явж эмчлүүлж байлаа. Тэрчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэргий, экс гишүүн Энэбишийн Мөнх-Очирын гэргий ихэр хүүхдүүдээ гаргахдаа Солонгосыг сонгон явж амаржсан. Америкт ч одод, төрийн том албан тушаалтны эхнэрүүд одоо ч очиж төрдөг "мода" бий. Ерөнхий сайд асан Сү.Батболдын бэр болсон Нямтайширийн Цэлмүүн бага охиноо Солонгост төрүүлсэн билээ.

Тэгээд хүнд өвчинд нэрвэгдсэн иргэд ч хандивын аян өрнүүлж байгаад Солонгос явдаг. Одоо Туркийг зорих болж. Тэгсээр атал Монголд улсын эмнэлгүүд үзлэг шинжилгээ хийх цаг олдохгүй, өвдөөд очиход ор байхгүйн зовлон их. 

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд өнгөрсөн жил 19 сая хүн хавдраар өвчилж, 9.9 сая хорт хавдрын улмаас нас барсан байна. Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар оношлогдож, 4559 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхижээ. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна гэсэн харамсалтай тоон мэдээг албаныхан гаргажээ.

Манай улсад 100 мянган хүн ам тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж байна. Насны хувьд 45-аа дээш насныхан.  Улсын хэмжээнд 24 мянган хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтад эмчилгээ, тусламжаа аваад явж байна. 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ