alim.mn | 2024.12.27
МОНГОЛ ЯЛАХ УУ, ОРОС ЯЛАХ УУ

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар таагүй мэдээлэл хөвөрч байна. Баяраа өөрөө ойчсон юм билээ гэдэг шиг Со захирлаас өөрөөс нь болсон юм нилээдгүй бололтой. Тус сургуульд 30 жил Сургалтын албаны даргаар ажилласан гэхээр Со захирлын баруун гар болтлоо “ижилссэн” Максим гэгч нөхрийг оны өмнөхөн ажлаас нь хөөчихсөн бололтой. Нөгөөх нь зайлуул тэтгэвэрт гарахад 2 хон сар дутуу байсан энэ тэр гээд гомдол нь тасрахгүй.
Максимын өөрийнх нь хэлснээр сурагчдын мэдлэгийн тувшин тогтоох, багш нарын хичээлд суух, сонгон шалгаруулалт хийх, сургуулийн баримт бичиг бүрдүүлэх ажлуудыг гардан хийдэг байсан болохоор 30 жил хамт ажилласан захирлын талаарх мэдээлэл багагүй байсан байх. Гомдож гарахдаа тэр бүх баримтыг хэвлэж аваад гарсан юм даг уу даа.
Соронзон ч гэж Соронзон. Тэтгэвэрт гарах дөхсөн нөхрийг тэгсгээд явуулчихгүй Оросын “зэрлэг”-үүдтэй харьцдаг характераараа харьцаж, хөөж туугаад гаргачихаж. Алдаа дутагдал гаргаад, эцэг эхчүүдээс нууцаар мөнгө төгрөг хураасан Максим шиг нөхрийг байтугай өчүүхэн алдаа гаргасан Орос багш нарыг хатуухан гараар барьдаг шиг ээ хандсан байх. Нээрээ нэг юм сануулахад Орос багш нар, тэр дундаа зах хязгаарын Оросын буриадуудыг харж цагдаж, шийтгэж, торгож байхгүй л бол хүний нялх үрийг зодож занчих энүүхэнд гэсэн шүү. Манайхан соц нийгмийн үед Орос ах нараас авсан школоороо багшдаа тархиа дүүртэл зодуулчихаад инээд алдаад гараад гүйдэг байсан шиг Оросын буриад багш нар Монгол сурагчдыг цохиод авах энүүхэнд. “Зэрлэг”-үүдтэй ижил аргаар нь харьцаж, хага баздаг характертэй, баавартай захирал Соронзонгоос өөр олдохгүй л байх.
Одоо тэгээд өчүүхэн юмыг ч овоо босготол хөөрөгддөг “сошиалчин” нийгэмд Соронзон шиг муу хүнгүй болтол гөвж байна. Цаашид ч хэсэгтээ үргэлжлэх биз.
Гэвч нэг юмыг анзаарах хэрэгтэй. Энэ сенсаацийн ард Оросуудын эрх ашиг гэж нэг том зүйл байна шүү. 1990 оноос хойш Монгол-Оросын хамтарсан сургууль байтугай Оросын нэртэй дэлгүүрийн эзэмшлийн газрыг ч “манайх” гэж булаацалддаг байсан оросуудад гоё гялгараараа толгой цохиж буй Орос 3-т эзэн суух хүсэл хэзээд байсаар ирсэн.
Ажлаасаа хөөгдсөн Максим ч “Чамайг хөөж явуулаад оронд чинь ирж сууна” гэж занаад гарсан гэнэ билээ. Одоо тэгээд Оросуудаасаа дэмжлэг авч сэтгүүлч нэртэй ядуу залууг таван цаасаар “булж” Соронзонг унагах операцийг далдаас дэмжсээр буй. Энэ дэмжлэг эрчээ авч МУ-д суугаа ОХУ-ын ЭСЯ оролцоод эхэлж. Сэтгүүлч залуугийн бичсэнээр бол “Оросын ЭСЯ-аас холбогдож баяр баясал ундруулж байгаа” гэсэн. Тэд хоёр улсын дипломат харилцаа, хамтарсан сургуулийн нэр хүнд энэ тэр ярьж захирлыг солих тухай шахалтыг манай улсад үзүүлнэ. Энэ бүхний эцэст Орос захирал Орос 3-ын эзэн сууж магадгүй.
Тэр цагт Соронзонгийн өндөр шаардлагыг дааж, сургалтын чанарыг дээд түвшинд барьдаг байсан багш нар /Орос 3-ын багш нарын 93 хувь нь Орос/ элэг нэгтнүүдийнхээ буянаар “зөөлрөн жаргах” биз. Энэ бүхний эцэст Монголын толгой цохих Орос 3-ын чанар муудаж, эцэг эхчүүд, тэдний үр хүүхэд хохирох биз ээ.
Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх ажиллагааны ард Монгол ялах уу, Орос ялах уу гэдэг том эрх ашиг явагдаж буйг нэг анзаарчихад илүүдэхгүй биз ээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
SykaBleaa
2 жилийн өмнө
66.181.183.64
БҮДРАГЧАА ЗАГДАА ӨВӨӨГ БӨХИЙН ӨРӨӨНИЙ АРД ЗОГСДОГ ХҮҮХЭНТЭЙ НИЙЛЖ ШОРОНД ЯВУУЛЖ 200ГАРАН ХҮҮХЭД ХӨГШИД ГУДАМЖИНД ГАРГАСАН ДҮҮ СҮНЭЭТЭЙГЭЭ НИЙЛЖ АНАНДБАЗАРААС АМАА ҮДҮҮЛСЭН ОДОО ХЯТАД ААВ ОХИН 2ХЯТАДААС МАТААС АВЧ СОРОНЗОНГ УНАГАЖ 200ШАХАМ ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬГҮЙ БОЛГОХ НЬ ЖЖ
Төстэй мэдээ