Хөгжлийн банкнаас Монголын улс төр,бизнесийн хамгийн том бүлэглэлд багтдаг нөхөд, онцгой, хайр ивээлийн дагуу зээл авчээ гэж хэлж болно. Үүнээс "Голомт"-ын Баясгалан хоцорсонгүй. “Голомт” банкны хэмээн алдаршсан Д.Баясгалан Хөгжлийн банкнаас “Цэцэнс майнинг энд энержи” компаниар дамжуулан 147.8 тэрбум төгрөг авсан байна. Мөн өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан 1.2 тэрбум төгрөг, нийт 149 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авчээ.
Харин энэхүү 149 тэрбум төгрөгийг өөрийн “Голомт” банкаар дамжуулан, 36 хувийн хүүтэй зээлэн мөнгө хүүлсэн гэж хардаж байна.
Өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард Д.Баясгаланг АТГ-ынхан баривчлан шалгасан юм. "Алтан Дорнод Монгол"-ын захирал Тордайн Баттулга шүгэр үлээж, "Голомт" банк, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын талаар ноцтой баримт шалгасан. Тэр үед Д.Дорлигжав, "Голомт"-ын Баясгалан хоёрыг сүр лдуулиантай баривчилсан ч удалгүй суллаад энэ асуудал замхарсан юм. Үүний дараахан тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Гавьяат эдийн засагч цол тэмдэг өгч энгэрийг нь цоолсон. Х.Баттулга тэр хоёрын дунд бизнесийн том харилцаа холбоо байгаа биз ээ.
Урьд ч, одоо ч “Голомт” нь Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр барьж, хөрөнгө оруулж байгаа банк байх. Хөгжлийн банкны зээлдэгчийн асуудал босож хүн болгон энэ талаар ярьж байгаа ч "Голомт"-ын Баясгалангийн талаар ярихдаа хөшүүн байх шиг...