alim.mn | 2024.12.27
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдтэй уулзана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдтэй уулзана. Өнгөрсөн амралтын өдрүүдээр "Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп"-ийн гишүүд Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандан цагдаагийн цалинг нэмэх, илүү цагийн цалинг олгодог болох, өөр улсын албан хаагчдын цалинтай харьцуулж цахим хуудаснаа байршуулсан юм. Тэгвэл цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн мэдэгдэлд салбарын сайд Х.Нямбаатар хариу өгч, хүлээн авч уулзаж, цалингийн асуудалд анхаарал хандуулахаа цахим хуудсаараа дамжуулж илэрхийллээ. 

Тэрбээр, "Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп-ийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий. Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё. Олон нийттэй харилцах мэргэжилтнүүддээ уулзалт товлохыг захисан байгаа" гэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ