“Хаан банк” ХХК-ийн нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” ХК, 14.5 хувийг “Савада холдингс” ХК-ийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшдэг.
Харин “Савада холдингс” ХК-ийн эзэмшдэг нийт хувьцааны 4.7 хувийг Хаан банкны ажиллагсад нь худалдан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд бүртгүүлжээ. Хувьцаа худалдан авах зөвшөөрлийг ажиллагсдад Монголбанкнаас олгосон байна.
Улмаар Хаан банк таван хувьцаа эзэмшигчтэй болжээ. Тус банкны хувьцаа эзэмшигч ажилтнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс унших боломжтой.
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой. Энэ талаарх албан хүсэлт одоогоор Монголбанканд ирээгүй байгаа аж.