Донецк, Луганскаас 50 мянга гаруй дүрвэгч ОХУ-д орж иржээ
Украины дорнод нутагт нөхцөл байдал хурцадлаа. Украинаас салан тусгаарлахаа зарласан Донецк, Луганск мужийн тосгон, суурин руу Украины Зэвсэгт хүчин пүрэв гарагийн шөнө их буу, миномёт зэрэг хүнд зэвсэглэл ашиглан буудаж эхэлжээ. Уг нь Минскийн гэрээнд зааснаар бол энд ийм зэвсэглэл байх ёсгүй юм. Энд хүрэлцэн ирсэн "OSCE"-н (Organization for Security and Co-operation in Europe) тусгай комисс ч үүнийг батлав. Энэ үеэр мөн Луганскт "Дружба" хийн хоолойг дэлбэлжээ... Донецк, Луганскийн БНУ-ын эрх баригчид шууд бүх нийтийн цэрэг дайчилгаа зарласан ба одоо энгийн иргэдээ Орос луу дүрвүүлэх арга хэмжээ авч байна.
Донецк, Луганскаас дүрвэж ирсэн оросуудын асуудлыг яаралтай шийдэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Өөрийн Засгийн газар, Онц Байдлын яаманд үүрэгджээ. Сүүлийн мэдээнээс үзэхэд 50000 гаруй дүрвэгч ОХУ-ын нутагт орж иржээ. Олон зуун их бууны сум сүүлийн ганц хоногт л гэхэд Луганск, Донецкийн 40 гаруй тосгодыг нурааж сүйдэлснээс Оросын Ростов мужийн нутагт зарим нь унажээ. Дүрвэгсдийг Оросын Цагаачлалын алба, тусгай албад, аврагчид, эмч нар угтаж, дараа нь түр байрлах цэг, зочид буудал, сувиллын газарт хүргэж байна. Дүрвэгсдийн ихэнх нь хүүхдүүд, үлдсэн нь эмэгтэйчүүд, хөгшид. Эрчүүд бараг байхгүй, цэрэг дайчилгаанд хамрагдсан гэнэ. Сургуулийн насныханд сургуульд сурах боломж олгоно гэж Оросын албаны хүмүүс мэдэгдлээ. Сонирхуулахад, Оросын тэргүүн Путины тушаалаар дүрвэгч бүрд 10 мянган рублийн тусламж үзүүлж эхэлжээ. Өнөөдөр 15 галт тэргээр дүрвэгсэд нэмж ирэх юм байна. Одоогоор Оросын 30 муж дүрвэгчдийг хүлээн авахаа мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Крымээс 350 гаруй сайн дурынхан Донецк, Луганскт туслахаар ирсэн ба цаашид ч нэмэгдэх бололтой. Түүнчлэн Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн орнууд, бүр Ойрхи Дорнод, Европын зарим улсаас эрчүүд сайн дураараа Донецк, Луганскт ирж тэдний эрхийг хамгаалахаа мэдэгдлээ гэж yandex.com дамжууллаа.
Нэмж өгүүлэхэд, Крымээс 350 гаруй сайн дурынхан Донецк, Луганскт туслахаар ирсэн ба цаашид ч нэмэгдэх бололтой. Түүнчлэн Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн орнууд, бүр Ойрхи Дорнод, Европын зарим улсаас эрчүүд сайн дураараа Донецк, Луганскт ирж тэдний эрхийг хамгаалахаа мэдэгдлээ гэж yandex.com дамжууллаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ