МоАХ-ныхон "С.Эрдэнэ, Д.Монголхүү нарыг залилан хийж байна" гэв
“Монголын Ардчилсан Холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулсан нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа тул МоАХ-ны төлөөлөл ЦЕГ-т гомдол гаргалаа.
Энэ үеэр тус холбооны төлөөллүүд: "МоАХ-ны хяналтын зөвлөлөөс өөрсдийгөө АН гэж нэрлээд байгаа С.Эрдэнэ, Д.Монголхүү нарын иргэдтэй холбоотой гомдол гаргаж байгаа. МоАХ-ны дүрмийг илт зөрчин, бусдыг төөрөгдөлд оруулж, МоАХ-г шинээр байгуулж байгаа мэт, эсхүл түүний зохион байгуулалтыг өөрчилж байгаа мэтээр дураараа авирлаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17-р зүйл, 19-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд гомдол гаргаж байна.
Гомдлын гол үзэл санаа нь иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улстөрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд хууль бус үйлдэл гаргаж, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргаж, иргэдээс мөнгө татаж байна. Тэр мөнгөөрөө хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас гомдлоо ЦЕГ-т албан ёсоор хүлээлгэж өглөө. Улстөрийн нам ТББ-ын нэрийг зээлдэж байгаа нь улстөрийн сонгуульд ашиглах гэсэн бусармаг үйл ажиллагаа гэж үзэж байна. Тийм учраас цаашдаа ийм үйлдэл гаргуулах сонирхолгүй байна." гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ