Сөрөг хариугүй, хуурамчаар үйлдвэл 2 сая воноор торгоно
Өмнөд Солонгос улс нэгдүгээр сарын 23-наас эхлэн хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шалгуур тавьсан. Хэрэв хариу 48 цагаас хойш гарсан бол хүлээн авч, хилээр нэвтрүүлэхгүй. Мөн шинжилгээний бичгийг цаасаар хэвлэж заавал авч явах ёстойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна. Монголоос сөрөг хариугаа хэвлээгүй, хуурамчаар авч яваад, очоод эерэг гарвал хоёр хүртэлх сая воны торгууль ногдуулах аж. Учир нь сүүлийн долоо хоногт тус улсад зорчсон гурван монгол иргэний Ковид 19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ