alim.mn | 2024.12.27
Путин Донецк, Луганск руу цэрэг оруулахаар шийдвэрлэв
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины зүүн хэсэгт орших хоёр бүс нутагт энхийг сахиулагчдаа илгээхийг Батлан хамгаалах яаманд тушаав. Москва өчигдөр Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэнийхээ дараа уг шийдвэрийг гаргажээ.
Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсыг тусгаар тогтносон улсууд гэж хүлээн зөвшөөрөх зарлигт Путин гарын үсэг зурсан. Энэ нь хууль бус үйлдэл бөгөөд удаан үргэлжилсэн энхийн хэлэлцээг сүйрүүлнэ гэж барууныхан үзэж байна.
Ийнхүү Украины зүүн хэсгийн салан тусгаарласан хоёр бүс нутаг руу энхийг сахиулагчид илгээсэн нь томоохон дайн дэгдээж болзошгүй гэсэн барууныхны айдсыг улам нэмлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ