Найман саяын өртэй байсан залуу амиа хорлосон байдалтай олджээ
Баянзүрх дүүргийн 16-р хорооны ... тоот байранд амьдардаг 31 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан хэрэг энэ сарын 17-нд гарсан талаар мэдээлсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач залууг нэгэн компанид найман сая төгрөгийн өртэй байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өрөө барагдуулахыг шаардаж, улмаар байрыг нь хурааж авна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэх. Харин ийм мэдэгдэл хүлээж авсан залуу сэтгэлзүйн шоконд орж амиа хорлосон байхыг үгүйсгэхгүй ажээ.
Харин талийгаачийг өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард эрэн сурвалжилж байсан бөгөөд гурван сарын дараа олж, өр төлбөрийг нь барагдуулахаар тохиоролцсон байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ