Энэ том заргад ялж чадсанаараа өөдгүй зан гаргасан экс инженерээ дампууруулаад зогсохгүй түүний оролцоотой эхэлсэн Uber –ын томоохон төсөл болох ачааны тэрэгний өөрөө жолоодлогийн Otto старт-апыг зогсоож чадсан байна. Шүүх өмнө нь Google-д ажилласан байсан, одоо Uber-д чухал албан тушаал эзэлдэг инженер Антон Левандовскийг оюуны өмчийн хулгайд буруутай гэж үзэн хуучин компанидаа 179 сая долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан. Шийдвэр гарсан даруй тэрээр дампуурлаа яаралтай зарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр инженерийн санхүүгийн чадавхи нь 50-100 сая долларын хэмжээнд эргэлддэг тул шүүхийн шийдэврээр тогтоосон нөхөн төлбөрийг төлөх чадваргүй гэдгээ мэдэгджээ. Инженерийн дампуурлын мэдэгдлийн түүний эхлүүлсэн Отто старт-ап мөн дампуурлаа зарлажээ. Дэлхийн хоёр том компаний хоорондох оюуны өмчийн хулгайн зарга гурван жилийн өмнөөс эхэлсэн. 2017 онд Google нь өөрөө жолоодох технологийг нь хулгайлсан хэмээн анх Uber-ийг шүүхэд өгсөн. Энэ заргын дараа Google-ын өөрөө жолоодох технологийг хөгжүүлж байгаа Waymo нэгдэл нь технологийн хулгайн талаархи бодит баримттай том заргыг дахин эхлүүлсэн байна. Тэдний баталж байгаагаар өмнө нь Google-ийн өөрөө жолоодох төслийг удирдаж байсан инженер Антон Левандовский нь ажлаасаа гарахын өмнө төсөлтэй холбоотой, компаний нууцад хамаарагдах 140 мянган файл баримтыг өөрийн нотебүүктээ хуулж авчээ. Уг файлуудад Waymo нэгдлийн боловсруулж байсан LIDAR технологийн мэдээлэл, загвар дизайн, туршилтын үр дүн зэрэг чухал баримтууд багтсан аж. Улмаар инженер нь ул мөрөө баллах гэж баримтыг агуулсан компьютер болон өөрийн нотебүүкээ форматласан гэжээ. Антон Левандовский нь ажлаасаа гарсаны дараа удалгүй Uber-д нэгдэж тэдний өөрөө жолоодох төслийн багийг удирдсан байна.
Эх сурвалж : https://gadgets.ndtv.com/transportation/news/google-anthony-levandowski-uber-case-verdict-usd-179-million-2190256