В.Путин: Хэрвээ 3 дахь орон /АНУ/ оролцох юм бол байдал илүү ноцтой болно
Өнөө өглөө 6 цагт В.Путин яаралтай мэдэгдэл хийснээр дайн эхлэв. Өглөө 5 цагт энгийн иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, Украйны бүх цэргийн бааз, склад, нисэх онгоцны буудал, цэргийн байруудыг устгаж эхэлжээ. Мөн 200 цэрэг, цэргийн техник Украйныг бүслээд байна. ОХУ-ын талаас нэг ч энгийн иргэдийн амь эрсдэх ёсгүй, эсэргээрээ цус урсгахаас сэргийлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдлээ.
Украйны ерөнхийлөгчийг "Цэргээ татаж аваад гэртэй харь" гэж зөвлөж, "Хэрвээ 3 дахь орон (АНУ) оролцох юм бол бүх зүйл илүү ноцтой болно, бид бүх зүйлд бэлэн" гэдгээ мэдэгдсэн байна.
Яг одоо Украйны нийслэл Киев хотоос иргэд нүүж байна. Одоогоор 100 мянган цагаачдыг ОХУ хүлээж аваад байна. Донецк, Луганск найман жил иргэний дайны дарамтад байж өчнөөн энгийн иргэдийн амь үрэгдэж зовсон хоёр бүс нутаг. Тэнд Оросууд олноор амьдардаг бөгөөд одоогоор 4 сая иргэд байна. Хоёр өдрийн өмнө ОХУ, Украйны дарамтаас чөлөөлж нөмөртөө авсан ба иргэдийг хамгаалахаа мэдэгдсэн юм.
Өчигдөр Украйны талаас энэ хоёр бүс хотыг устгана гэдгээ мэдэгдсэн ба Путин урьдчилан арга хэмжээ авч байна. Путин дайтах хүсэлгүй гэдгээ дахин дахин сануулжээ. Айсандаа биш олон мянган иргэд хүүхдийн амь эрсдэхээс сэргийлэн ийм арга хэмжээ авч байна,ОХУ-ын цэргийн дайны бэлтгэл маш сайн гэдгийг дахин анхааруулав. Одоогоор Киев хотын тэнгэрт ОХУ-ын байлдааны онгоцнууд бүрхсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ