alim.mn | 2024.12.22
Ч.Өнөрбаяр: МАН засаг барих хугацаанд Монгол төрийн нэр хүнд шалан доор ортлоо унасан
Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулдаг 4/11 хэвлэлийн бага хурал болж, Хөгжлийн банк болон Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
 
Уг хурлын үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: "Хөгжлийн банкны асуудал дээр нэг сонин зүй тогтол яваад байна. 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас зээл олгох асуудлыг УЗ биш УИХ, Засгийн газраар орж шийдвэр гарч олгодог байсан. МАН үнэмлэхүй олонх болсныхоо дараа үүнийг өөрчилсөн. Яах гэж өөрчилсөн бэ? гэхээр сонгуулийн мөнгөө хийх, УИХ-ын гишүүн, сайд дарга болсон хүмүүс өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ санхүүжүүлэх зорилготой байсан.
2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж, ТУЗ шийдвэр гаргаж зээл олгодог болгосон. Үүний дараагаас л завхрал эхэлсэн. Бараг 2 их наяд шахуу төгрөгийн зээл Засгийн газрын баталгаагүй олгогдсон байна гэж ажлын хэсгийн ахлагч нь ярьж байна. Сүүлийн 6 жил эрх барьж, төрийн бүх эрхийг авчихаад, одоо гэнэт ухаан орсон мэт дуугарч буй нь эрх баригч намын тавьж буй жүжиг.
 
Сүүлдээ үүнийг АН-руу чихэх гэж оролдож буй инээдтэй. Та нар одоо хожуу сэхээрээд хэрэггүй. Яагаад гэвэл энэ та бүхний зуурсан баас. Та нарын тарьсан гай. Мөн МАН шударга ёсыг тогтооно гэж гоё ярьсан. МАН-ын хяналтын хороо гэж мундаг шударга байгууллага байдаг гэдгийг сая мэдлээ. Шүүх ч хэрэггүй юм байна. Хууль, хяналтын байгууллага ч монголд хэрэггүй болчихсон юм байна. МАН-ын хяналтын хороо байхад нийгмийн шударга ёсыг тогтоочих юм шиг байна. Их гайхалтай шийдвэр гаргах юм болов уу? гэсэн чинь улстөрийн карьер нь дуусаж байгаа, өөрийнх нь намд ямар ч хэрэггүй болчихсон хүмүүсийг хөөсөн нэр зүүгээд л болчих юм байна. Ингэж шударга ёсыг тогтоодоггүй юм.
 
МАН засаг барих хугацаанд Монгол төрийн нэр хүнд шалан доор ортлоо унасан шүү. Энэ нэр хүндийг босгох нь та нарын ажил. Энэ нэр хүндийг сенсаци тарьж биш ажил хийж босгодог юм. 200 км зам тавьж чадахгүй байна. 6 жилийн хугацаанд Улаанбаатар хотод ажилладаггүй усан оргилуур барьлаа. Өөр юм хийсэнгүй. Ажил хийж чадахгүй байгаа сайдаа хөөж явуулах эрх нь Ерөнхий сайдад байгаа. УИХ-ын нөлөө байхгүй. Ерөнхийлөгч ямар ч хамаагүй. Санаачлагаа гартаа ав, Ерөнхий сайд аа! Ажлуудаа хий. МАН-ын удирдлагууд өмнөөс чинь ажлыг чинь хийдэг байж таарахгүй. Энэ буруу жишиг шүү." гэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ