Актлагдсан машины кузов ЭШ-10/70 экскаваторын шанага болов
"Багануур" ХК-ийн Г.Соронзонболд даргатай Засварын хэсгийн хамт олон ЭШ-10/70 экскаваторын 5 дахь шанагаа үйлдвэрлэж ашиглалтанд орууллаа.
Актлагдсан технологийн авто машины хуучин кузовыг ашиглаж хийсэн 2 дахь шанага үйлдвэрлэлд нэвтэрч буй нь энэ. Өмнө нь 2021 оны 11-р сард анх актлагдсан машины кузовыг ашиглаж шанага хийсэн нь үйлдвэрлэлд амжилттай туршигдсан. Энэ удаагийн шанагагыг хийхдээ техникийн ашиглалтын нөхцөлд тааруулж чанарын хувьд өмнөхөөс илүү сайжруулжээ. Багануур ХК-ийн уурхайчин хамт олон цахилгаан дулааны станцуудыг нүүрсээр найдвартай хангахын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан импортыг орлож, компанийнхаа эдийн засагт бодит хэмнэлт гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ