alim.mn | 2024.12.27
Протейн үйлдвэрлэхээр 20 тэрбум төгрөг аваад, 6 тэрбумыг зарцуулж, үлдсэнээр нь үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ
Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хөгжлийн банкны зээл дээр АТГ "бүлэглэн үйлдсэн" гэсэн байгаа. Энэ хийсвэр зүйл биш. "Кредос" гэж компани байна. Протейн үйлдвэрлэхээр 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Сэндвичин байшин бариад, хэдэн тоног төхөөрөмж тавьсан. Үнэлгээгээр зургаан тэрбумаар барьжээ гэж дүгнэсэн."Бусад мөнгөөрөө үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн, машин авч унасан байдаг..." гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татав. 
Зээлээ зориулалтын бусаар зарцуулж, үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн эрхэм хэн бэ гэсэн асуулт гарна.
 Энэ компанийн захирал нь Оюунбат хэмээх эмэгтэй бий. "United Colors of Benetton"-ы Монгол дахь салбарын захирал гэдгээр хүмүүс андахгүй.
Энэ эмэгтэй Хөгжлийн банкны хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон, байр сууриа илэрхийлж, цар тахлаас үүдэн бизнесмэнүүдийн ажил хэрэгт саад учирсан тухай сайн ярьж, олон нийтийн санаа бодлыг эргүүлсэн. Гэтэл хуульч Ж.Эрхэмбаатарын үг энэ бүхнийг эргэлзээтэй болгов. 
"Яс боловсруулах үйлдвэрт зарцуулах зээлийн 10 гаруй тэрбумаар нь үнэт эдлэл авчихсан тань үнэн юм уу, Оюунбат захирал аа!"

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ