Чеченийн удирдагч Рамзан Кадыров Украины далбаа газарт унасан, Кадыровын хөрөг бүхий барилга дээр Орос, Чеченийн төрийн далбаа намирсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Бичлэгийг хаана авсан тухайгаа тодорхой хэлээгүй байна.
Чечений дайчид Украин дахь Оросын цэргийн ажиллагаанд оролцож, цэргийн байгууламжийг эзлэн авсныг Чеченийн тэргүүн Рамзан Кадыров баталжээ.
“Манай Үндэсний гвардийн дайчид Украины Үндэсний гвардийн шуурхай бригадыг авч явсан. Маш олон хуягт машин, сум, зэр зэвсэг байгаа" гэжээ.
Кадыров мөн цэргийн дүрэмт хувцастай нэгэн этгээд Ахмат Кадыровын хөрөг бүхий Чечений далбааг хаалган дээр нааж буй дүрс бичлэгийг тараасан байна. Хаалганы ард Украины далбаа байдаг.
Оросын арми, цэргүүд Киев, Харьков зэрэг Украины хотуудыг эзлэх шууд бүрэн боломж байгаа ч хохирлын тоог багасгах, нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хотуудыг сүйрүүлэхгүйн тулд цэргүүд анхаарал болгоомжтой тулалдаж байна гэж Кадыров баталжээ.Чеченийн элитийн батальеоны 141 цэрэг Украин руу мордсоноос, генерал Магомед Тушаев багтсан гэлцэнэ.