alim.mn | 2024.12.27
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ХААЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Салхитын мөнгөний ордын хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах оролцогч талуудын уулзалт энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Эрдэнэс силвэр Ресурс ХХК-ийн уурхай болон аймгийн Засаг даргын Тамгын газарт боллоо.
Энэ удаагийн уулзалт нь аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Гурвансайхан сумын малчид, компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүн, төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл оролцсон өргөн хүрээг хамарсан уулзалт болсон юм. Түүнчлэн тус уулзалтад Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл ажиглагчаар оролцов.
Уулзалтаар уурхайн хаалтын дараах нөхөн сэргээлт, газар ашиглалтын талаарх нэгдсэн зорилго, зорилтоо тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлж, уурхайн үйл ажиллагааг иргэд, оролцогчдод танилцуулсан байна. Мөн иргэд, оролцогчид уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулахад дуу хоолойгоо хүргэн, хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ