АТГ-аас Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийг битүүмжилжээ
АТГ-аас есөн хүний бүрэлдэхүүнтэй баг очиж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоон битүүмжилжээ. Энэ ажиллагаа сүүлийн үед шуугиан тарьж буй Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой аж.
Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчдийн тоонд багтаад байгаа “сахал” хэмээх Т.Эрдэнэбилэгийн хөлийг тушихын тулд уг арга хэмжээг авсан бололтой.
Хөгжлийн банкнаас сүүлд зарласан, шүүхэд нэхэмжлэл гаргасан чанаргүй зээлүүдийн тоонд Т.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий гэж үзэж байгаа “Кью Эс Си” компани багтсан юм. "Эзэн" Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниудын төлөгдөөгүй зээлийн өр 212 тэрбум төгрөг гэж зарласан билээ. Тухайлбал, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 онд 71.3 сая ам.долларын зээл авсан нь төлөгдөлгүй 212 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгээд байгаа аж.
Харин Хөгжлийн банкнаас гаргасан мэдээллээр хар төмөрлөгийн болон цементийн үйлдвэрүүд дээр ямар нэг өр төлбөр зарлагдаагүй. Хөтөлийн цементийн үйлдвэр дээр 2012 оны сонгуулийн өмнө авсан 61,2 сая долларын зээл, мөн эргэн төлөлтийн хоцрогдолтой явсныг Хөгжлийн банкнаас нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн юм байна. Одоо яригдаж буй “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.долларын зээлийн өрийг ч бас УДШ-ийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, 192,6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2 жилийн өмнө
103.161.242.10
Ажилчид нь цалин мөнгөгүй хэцүүдэх байхдаа.
Төстэй мэдээ