alim.mn | 2024.12.26
Хотын мэр, экс гишүүн 2 жилийн хорих ял эдэлсэн Ц.Батбаяр "City bus"-ын захирал болжээ
Улаанбаатар хотын дарга асан Ц.Батбаяр Баянхангай дүүргийн Засаг даргаас нийслэлийн Засаг дарга болсон нэгэн. Удалгүй 2008 онд УИХ-ын гишүүн болсон. "Ургах наран" хоорооллын автор, БШУ-ны дэд сайд Г.Ганбаярын "аав" шахуу хүн. Гэвч эр хүн туг барина, тугал ч хариулна гэгчээр шүүхээс 2 жил хорих ял сонсож, "эрүүл мэнд муу сайн гээгүй, нам намайг авраач" гэж хашгиралгүй, оногдсон ялаа чимээгүйхэн үүрсэн. Одоо “CITY BUS” компаний захирал захирал болжээ.
УЛААНБААТАР-ЦАГААННУУР ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЭЛНЭ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар “CITY BUS” компаний захирал Ц.Батбаяртай хамтран ажиллах гэрээг үзэглэжээ.
Ингэснээр Цагааннуур Зүүнбүрэнчүүд Улаанбаатар Зүүнбүрэн Улаанбаатар чиглэлд хот хоорондын автобусаар зорчих боломж бүрдсэн байна.
Тус нийтийн тээвэр 2022.03.01-ний Лхагва гарагаас явж эхлэх аж. Том хүн 28000 төгрөгөөр, хүүхэд /6-12 нас/ 14000 төгрөгөөр зорчих юм байна.
Автобусны үндсэн чиглэл Улаанбаатараас-Цагааннуур хүртэлх зорчих хөдөлгөөнийг зохион байгуулна.
Цагийн хуваарь:
Долоо хоногийн Лхагва гараг бүр Улаанбаатараас Цагааннуур чиглэлд 14:00 цагт хөдлөх аж.
Цагааннуураас-Улаанбаатар чиглэлд Пүрэв гараг бүрийн 11 цагаас хөдлөх тов гарчээ.
20 хүртэлх кг ачааг үнэгүй тээвэрлэх юм байна.
Цаашид энэхүү нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдвэл долоо хоногт 2 удаа зорчих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ