Өргөн хүрээтэй хоёр шинэ судалгаагаар Хятад улсын Ухань хотын худалдааны төвөөс коронавирусийн тахлын эхэлсэн буюу өлгий нутаг болохыг нотолжээ.
Эрдэмтэд 2019 оны сүүлээр Хуанань далайн хүнсний бөөний захад худалдаалагдаж байсан амьд хөхтөн амьтдад коронавирус илэрсэн байх магадлалтай гэж дүгнэжээ. Тэд уг вирус тэнд ажиллаж эсвэл дэлгүүр хэсэж буй хүмүүст хоёр удаа халдварласан гэж үзсэн бөгөөд лаборатороос хальсан гэх онолд ямар ч дэмжлэг олоогүй байна.
Захаас гаралтай гэх үүслийн таамаглалыг батлахдаа эргэлзэж байсан гадны зарим эрдэмтэд "итгэлгүй хэвээр байна" гэж мэдэгджээ. Хятадын судлаачид 2020 оны эхээр генетикийн дээж цуглуулах үед тус захын амьтад коронавирусийн халдвар авсан гэсэн шууд нотолгоо байхгүй байсан бөгөөд тэнд зэрлэг ан амьтан үлдээлгүй устгасан байжээ.
2019 оны арванхоёр сараас 2020 оны хоёрдугаар сар хүртэл Weibo сошиал медиа платформ дээрх тохиолдлын мэдээлэл нь коронавирусийн халдвар захаас үүсэлтэй байж болохыг харуулж, улмаар вирус ойр орчмын газруудад тархсан гэж байжээ. Судлаачид туршилт хийсэн бөгөөд энэ загварыг санамсаргүй байдлаар гаргаж авах магадлал тун бага байгааг харуулсан байна.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Өмнөд Солонгост өчигдөр тахлаар хамгийн их нас барсан буюу 24 цагийн дотор 112 хүн нас баржээ.
-
Хонконг шуугиан тарьсны дараа халдвар авсан хүүхдүүдийг гэр бүлээс нь салгах биш гэр бүлийнхэнтэйгээ үлдэхийг зөвшөөрнө гэж мэдэгджээ.
-
Дэлхий даяар таван сая гаруй хүүхэд Ковид-19-ийн улмаас асран хамгаалагчгүй болсон гэж судалгаа харуулжээ.