alim.mn | 2024.12.26
Орос Украины хэлэлцээ 5 цаг үргэлжилсэн ч үр дүнд хүрсэнгүй

Орос, Украины талууд Беларусийн хил орчимд бол таван цаг орчим уулзаад, хэлэлцээгээ өндөрлүүлжээ. Одоогоор уулзалтын үр дүнгийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Тэд хоёрдугаар шатны уулзалт зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн ч тодорхой шийдвэрт хүрээгүй ажээ.  

Украины  Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк уулзалтын зорилго нь Украины нутаг дэвсгэрт гал зогсоож, цэргийн ажиллагааг зогсоох тухай байсан гэв. Тэрээр "Хэлэлцээ хүнд болж байна. Харамсалтай нь Оросын тал өөрсдийн эхлүүлсэн хөнөөлт ажиллагааныхаа талаар хэт өрөөсгөл байр суурьтай хэвээр байна" гэжээ. 

Харин Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский "Хэлэлцээний үед бидэнд зарим нэг нийтлэг асуудлууд гарч ирсэн" гэж хэвлэлд ярьжээ.

Дараагийн шатны хэлэлцээ ойрын өдрүүдэд болж магадгүй гэж Украины талаас мэдээлсэн байна. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ