Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар 6-хан сар ажиллахдаа олгосон зээл
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкнны захирлаар ажиллаж байх үедээ А.Сүхбат, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компаниудад зээл өгчээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаахан сар ажилласан. Энэ үедээ буюу 2019 оны 5 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 31 хүртэл ажиллах үедээ найз гэж болох Хассуурийн Ганхуяг, Г.Дамдинням болон экс гишүүн А.Сүхбат аварга, С.Бямбацогтын компанид зээл олгожээ. Олгосон зээлээс нь дурдвал...
-"Кредос" ХХК-д 2 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл: 2.2 тэрбум
"Түгээмэл түмэн хишигтэн" ХХК-д 18.5 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл: 23.7 тэрбум төгрөг
-"Шанх Майнинг" ХХК-д 5.6 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл: 7.2 тэрбум төгрөг
-"Вертекс майнинг партнер" ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 33.1 тэрбум
-"Вестерн холд" ХХК 28 сая ам.долларын зээл. Зээлийн үлдэгдэл 80 тэрбум
-"Моннис майнинг" ХХК-д 107.3 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 123.9 тэрбум төгрөг байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ