alim.mn | 2024.12.26
Андрес: Хоол хүнийг хүлээдэггүй, 7 хоног, сарын дараа биш яг өнөөдөр хоол идэх ёстой

Испани, Америкийн алдарт тогооч, рестораны эзэн Хосе Андрес эх орноосоо дайжсан украинчуудыг халуун хоолоор хангах зорилгоор явуулын гал тогоо байгуулжээ. 52 настай Андрес "Та нарын л адил би Украиныг дайралтад өртөж байгааг хараад сэтгэлээр ихэд уналаа. Бид, дэлхийн хүмүүс сайн сайхны төлөө нэгдэх ёстой. Намайг ирэхэд польшууд дүрвэгчдийг аль хэдийн хооллож байсан. Бид Украин хүмүүст анхаарал халамж тавьж,  чадах бүхнээ хийж байгааг харж байна” гэжээ. Тогооч Андрес хилийн зөвхөн нэг цэгт л гэхэд 8000 гаруй таваг хоол хийсэн гэж тооцоолжээ. Дүрвэгсдэд өгсөн хоолны цэсэд шөл, тахианы мах, алимны бялуу багтсан байна.

Дэлхийн төв гал тогоо (WCK) ашгийн бус байгууллагатай тэрбээр яг одоо Польшид ажиллаж байна. Мөн хүмүүнлэгийн үйлсийнхээ төлөө 2021 онд хүртсэн Жефф Безосын 100 сая долларын буцалтгүй тусламжаас дэмжлэг үзүүлж байгаа аж. Энэхүү бичлэгт Андрес Украины дүрвэгсдэд туслахын тулд сайн дурынхан болон олон нийт хэрхэн нэгдэж байгааг дүрсэлсэн байна.

Мөн Дэлхийн төв гал тогоо (WCK) ашгийн бус байгууллагаасаа Польшийн Медыка хотын иргэдэд 18 цагийн дотор 4000 хоол өгсөн байна.

Андрес 2010 онд Гаитид болсон 7 баллын газар хөдлөлтийн гамшгийн дараа ашгийн бус байгууллагаа үүсгэн байгуулж өлсөж ядарсан, байгалийн гамшигт өртсөн хүмүүст хоол өгч эхэлсэн юм. Мөн тэрээр 2019 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байжээ.

Андрес 2021 онд болсон Айда хар салхины дараа Андрес Нью Орлеан дахь нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хоол өгч, 7.2 баллын газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг хооллохоор Гаити руу явсан юм. Мөн 2021 онд АНУ-ын Капитол дахь халдлагын дараа очиж, хууль сахиулах ажилтнууд болон халдлагад өртөгсдөд анхны тусламж үзүүлэн хоолложээ. Дэлхийн хаана гамшиг болно, тэнд алдарт тогооч Андрес явж, гамшигт нэрвэгсдийг хооллодог. Айда хар салхины дараа Андрес  "Хоол хүнийг хүлээдэггүй юм. Хүмүүс ирэх долоо хоногт биш, дараа сард биш өнөөдөр л идэх ёстой байдаг” гэжээ. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ