DZ man буюу Б.Дашзэвэг: Худал үнэн юманд бүү хууртаарай олон түмэн минь
"Dz man" буюу Олон улсын тоймч, сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг Украйн, Оросын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "ОХУ, Украины нөхцөл байдлын мэдээ эргүүлдэж суухдаа би олон дайн байлдааныг сурвалжилж, тоймлож байснаа бодлоо.
Афганистан, Косовогийн дайны дунд аппарат бариад гүйж байв. Персийн булан, Иракийн дайн зэргийг мэдээлэн тоймлож , тэр өдрүүдэд Үндэсний телевиз, UBS телевизээрээ цаг дутам мэдээлж байлаа. Энэ бүх дайны гол эзэн нь АНУ байжээ.
Бусдын нутагт ардчилал, хүний эрх нэрээр дайн хийж байж. Америк ардчилал гэж үнэндээ байхгүй. Дайн хийхээсээ өмнө их ярьж, масс өгнө.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн маш нарийн тооцоо хийгээд, тодорхой товлоод гэнэт цохисон нь ялгаатай байв. ОХУ, Украины энэ дайн Европ тивд лав их өөрчлөлт оруулах байх. Би явцыг л мэдээлнэ, үнэлэлт дүгнэлт хийхгүй. Энэ мэт үйл явдалтай холбоотой дэлхий даяар мэдээллийн дайн явж байгааг бодолцох хэрэгтэй байх. Худал үнэн юманд бүү хууртаарай олон түмэн минь” гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ