Украинд сурч байсан Энэтхэг оюутан амиа алджээ
Украин улсад анагаах ухааны чиглэлээр суралцаж байсан Энэтхэгийн оюутан их бууны цохилтод өртөж, амиа алджээ. Энэтхэгийн иргэн 22 настай Навин Гянагудар өчигдөр хүнс худалдаж авахаар хоргодох байрнаасаа гараад амиа алдсан байна. Дайны хөлд нэрвэгдэж буй Украин улсад Энэтхэгийн олон мянган иргэн байгаа юм. Энэтхэгийн засгийн газар иргэдээ татаж авахаар ажиллаж байгаа ч саад бэрхшээл ихтэй байгаа гэнэ.
Өчигдөр Энэтхэгийн Гадаад хэргийн яам Харьков хотод оюутан амиа алдсаныг батлаад ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаагаа мэдээлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ