НЦУГ: Эргүүл тусгай арга хэмжээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зохион байгуулж байгаа "Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд Шөнийн эргүүлийн хэлтсээс давхардсан тоогоор 258 чиглэлд 516 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 1262 иргэн, 1039 тээврийн хэрэгсэлийг шалгаж бусдын биед гэмтэл учруулах 2 хэргийг таслан зогсоож, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 3 хүнийг олж тогтоон, гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 47, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, нийт 62 зөрчлийг илрүүлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 27 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ