ХИЛИЙН ЦЭРГИЙН 0101 ДҮГЭЭР АНГИ АЛБАНЫ НОХОЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хилийн 0101 дүгээр анги албаны нохойн сургалтыг 02 дугаар сарын 14-28-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай зохион байгууллаа. Сургалтад Хилийн албаны тасгийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Б.Мөнхбадрах болон хилийн салбарын албаны нохой хөтлөгч нар Субару, Төтө, Визард, Лаки дуудлагатай Герман хоньч, Мак дуудлагатай Швейд хоньч нийт 5 ноход сургалтад хамрагдлаа. Сургалтаар ерөнхий бэлтгэл, хөөн барилт, хэрэглэлд явуулах, ханцуйвчтай зуулт зэрэг сэдвүүдээр 72 цагийн сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд Албаны нохой үржүүлэгч Б.Батхүү ангийн бие бүрэлдэхүүнд албаны нохойн үржлийн цаашдын зорилго, бэлтгэл сургалтын явц, үр дүн, авч хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийхээс гадна эрлийн болон тусгай ажиллагааны нохдын ажлын гүйцэтгэл, албаны нохой сургагч, хөтлөгч нарын ур чадварыг харуулсан богино хэмжээний үзүүлэх тоглолт хийлээ. Сургалтад хамрагдсан 5 нохдыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Алтанбулаг авто замын хилийн боомтын тээврийн хэрэгсэл шалгах манаанд албаны нохой хөтлөгчийн хамт томилон үүрэг гүйцэтгүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ