alim.mn | 2024.12.26
Өмгөөлөгч Г.Батбаяр: Охиноо хүүхдийн толгой дээр нь халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй
Өчигдөр СБД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагч ажил үүргээ биелүүлж байхдаа нэгэн охинтой зүй бус харьцаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Харин өнөөдөр асуудал эсэргээрээ эргэж, цагдаад зодуулсан гэгдээд байсан охины бусдын толгой руу халуун кофе асгаж байгаа бичлэг ил болж олны дургүйцлийг хүргэв.
Түүнчлэн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй хэмээн цагдаагийн байгууллагаас тайлбарласан. Тэрбээр тухайн охин нь Өмгөөлөгч Г.Батбаярын охин болох нь олон нийтэд ил болсон юм.
 
Уг асуудлын талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Охин маань нас биед хүрээд биднээс тусдаа амьдардаг. Охин маань бидэнтэй хамт амьдардаггүй учраас юу болсон талаар мэдээлэл муу байна. Өчигдөр байцаалт өгөхөөр очих үед нь би хамт очоогүй. Хэрэв хамт очсон бол цагдаагийн албан хаагч миний охинтой тэгж ёс бус харьцахгүй байсан байх. Охиноо хүүхдийн толгой дээр нь халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй" гэсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
59.153.86.75
Их хүмүүжил муутай хүүхэд харагдсан шүү. Ярьж хэлж байгаа нь нэг л биш шүү.
Ганаа
2 жилийн өмнө
59.153.86.75
ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭЭЧЭЭ
Төстэй мэдээ