С.Эрдэнэ: Яагаад залуучууд өөрсдийн эрхээ эдлээд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх нь буруу гэж

"No double standart" хөдөлгөөнөөс өнөөдөр Сүхбаатарын талбайд "No war" жагсаалыг зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жагсаалтай холбогдуулан жагсаалыг зохион байгуулсан Э.Одбаярын аав С.Эрдэнэ өөрийн нийгмийн сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Яагаад залуучууд Монголчууд өөрсдийн эрхээ эдлээд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх нь буруу гэж? Хууль зөрчсөн юм бол цагдаа нь зохицуулах учиртай, гэтэл яагаад нацист фашистууд тэдний эрхэнд халдах ёстой гэж?!! Дайны эсрэг тайван жагсаал хийх нь яг хэнд таалагдахгүй байгаа гэж?!" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ