alim.mn | 2024.12.26
Өнөөдөр хэлэлцээ үргэлжилнэ
Өнөөдөр Европын цагаар 18.45-ын байдлаар (Улаанбаатарын цагаар 01.45) Украин-Орос 2 тал хэлэлцээр хийхээр болжээ.
Энэхүү хэлэлцээрийн тухай мэдээллүүд дотроос Интеофаксын гал зогсоох тухай асуудлыг ярилцаж магадгүй гэдэг мэдээлэл ихээхэн анхаарал татаж, найдвар төрүүлж байна. Хэлэлцээг хийх бүрэлдэхүүн урьдын адил бөгөөд гал зогсоох тухай шийдвэр гаргаж чадвал маш том амжилт болно. Цаашид асуудлыг ярих хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхэд болон дайныг зогсоох, дайны ур уршигийг багасгахад ихээхэн дөхөм болох юм. Одоо хэлэлцээр хийж буй эрхэмүүдийн харилцан буулт хийх, хэлэлцээр хийх, эсрэг талаа сонсох, өөрийн байр сууриа илэрхийлэх, итгүүлэх арга хэлбэр, авьяас чадварт л найдах үлдлээ.
Хэлэлцээрийг Белорусын нэгэн дархан цаазтай газар хийх бөгөөд энэ газар 1991 онд ЗХУ-ыг тарсанд тооцох гэрээнд Орос, Украин, Белорусын тухайн үеийн удирдагч нар гарын үсэг зурж байсан юм. Украины төлөөлөгчдөд аюулгүй байдлыг хангасан зорчих зурвас гаргаж өгөхөөр амласан байна.
Энэ хооронд АНУ-ын еоөнхийлөгч албан ёсны ярианыхаа үеэр украйны ард түмэн гэж хэлэх гээд Ираны ард түмэн гэж хэлэн ээлжит алдаа гаргасан бол Украйнаас Польш, Унгар луу ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдсээр л байна.
Дайн гэдэг ямар их гай гамшиг, аймшиг аюулыг араасаа дагуулдаг гэдгийг яс махаараа мэддэг Орос, Украйны ард түмэн, хөрш улсууд, дэлхий дахин дайны аргаар биш, хэлэлцээний ширээний ард харилцан ойлголцлоор асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсэн хүлээж байна. Дайн нэг ч гэсэн өдөр илүү үргэлжлэх нь дэлхий дахинд, хүн төрөлхтөнд, хөрш улсуудад, дайтаж буй талууд, ер нь хэнд ч ашиггүй төдийгүй хор хөнөөлтэй юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ