Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “ковид 19” илэрсэн байна. Дээрх иргэн нь Францын “Арева” компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байна. Өнөөдөр 06.00 цагт Шадар сайдын өрөөнд шуурхай хурал зарласан байна. Францын иргэн онгоцоор ирж, галт тэргээр Сайншанд руу явжээ. Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос ирэх даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулахаар болжээ.