Т.Баясгалангийн шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж, ээж нь таалал төгсжээ
Д.Кёкүшюзанбатбаяр, Т_Баясгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлж, тав дахь өдрөө үргэлжилнэ.
МУГЖ Т.Баясгалан: Мөнхийн дэргэд ээж минь тайван нойрс доо!
Энэ биеийг минь төрүүлж, эгшиг дууны ертөнцөд намайг умбуулсан хайрт ээж Жамьяангийн Жавзандулам та минь бар жилийн, бар сарын бар өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Өсөхөөс өдий хүртэл үрсийнхээ төлөө зүтгэж, амьдралын жаргал зовлон бүхнийг сөрж туулсан гайхамшигт ижий таныхаа алтан шарилын өмнө хайрын 1000 дуу хэлхэж, мөнхийн их энэрлээр тань бахдаж явах болно оо үрс нь.
Та минь аав ээжийнхээ ачлалт охин, 7-н дүүгийнхээ дэлгэр том эгч, найз нөхдийнхөө нар мэт илч, хайрт ханийхаа сэтгэлийн дулаан гэрэл байлаа.
Та минь мөнх тэнгэрийн Монголдоо эргэж төрөөрэй! гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ