Запорожед буй АЦС дэлбэрвэл Чернобилийн АЦС-аас 10 дахин илүү аюул дагуулна
Украины өмнөд хэсэгт орших Запорожьед европ тивд томд орох АЦС дайралтад өртөөд гал гарчээ. Хэрэв энэ дэлбэрвэл Чернобилийн АЦС-аас 10 дахин аюул учруулах юм байна. Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба жиргэжээ. IAEA уг АЦС-ын цацрагийн хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа тухай холбогдох байгууллага мэдээлсэн гэсэн байна.
Украин улс нийтдээ дөрвөн АЦС-тай, 15 реактартай. Одоо шатаж буй энэ АЦС 6 реактортай, аль аль нь 1 сая кв хүчин чадалтай юм байна. Эдгээрийн 5 реакторыг хуучин ЗХУ байгуулж өгсөн буюу 1984-1989 онд байгуулагдсан. Украины нийт эрчим хүчний 51 хувийг АЦС хангадаг. Дэлхий нийтээр сайн мэдэх Чернобиль одоогоор хаагдсан байдалтай байгаа ч ашигласан цөмийн түлш хадгалаастай, Оросын цэргүүд хамгаалтад авсан байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ