alim.mn | 2024.12.22
Халдвар тээгч франц иргэн хотын том ресторануудаар үйлчлүүлж галт тэргээр Дорноговь явжээ

Монголын коронавирусын халдварын анхны тохиолдоллын буруутан болох 57 настай франц иргэнийг ирэхэд нь манай холбогдох албаныхан өөрийгөө тусгаарлахыг сануулаад л орхижээ. Энэ тухай ЭМ-ийн сайл Д.Сарангэрэл “Вирус тээсэн Франц улсын  иргэнд шинж тэмдэг илэрч байсан тул өөрийгөө 14 хоног тусгаарла гэдэг зөвлөмжийг өгөхөд үл тоож, олон газраар явсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Түүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орсон монгол иргэдийн тоос эрс өсөж одоогоор 500 хүний нэр хаягийг тодруулж, эхнээс нь тусгаарлажээ. Франц иргэн нь Улаанбаатар хотод байхдаа буудалласан зочид буудлаасаа гарч хотын нэр бүхий томоохон ресторануудаар үйлчлүүлсэн байна. Хотоос Дорноговь руу галт тэргээр зорчжээ. Очсон хойноо компанийхаа монгол ажилчдыг цуглуулан 2 цагийн хурал хийсэн нь тогтоогджээ. Ийнхүү халдвар тээгчтэй 1-р хавьталтай хүмүүсийн тоо  өссөөр 1000 гарч магадгүй болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ