alim.mn | 2024.12.26
Украины дүрвэгсдийн тоо 1.5 саяд хүрчээ

Сүүлийн 10 хоногт Украины нутаг дэвсгэрийг 1,5 сая хүн орхин гарсан талаар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Филиппо Гранди мэдэгдэж,  "10 хоногт 1,5 сая гаруй дүрвэгч Украинаас хөрш орнууд руу явсан. "Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт хамгийн хурдацтай өрнөж буй дүрвэгсдийн хямрал" хэмээн Гранди твиттертээ бичжээ. 

Украинаас Польшийн хил рүү 922,4 мянган хүн нэвтэрсэн тухай өчигдөр Польшийн Хил хамгаалах алба  мэдээлсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ