alim.mn | 2024.12.26
Улсын хилээр 32,911 зорчигч нэвтэрч, хилээр13,304 хүн орсон бол 14,285 зорчигч гарсан байна.

Цар тахлын нөхцөл байдал намжиж, халдварын тохиолдол буурсантай холбоотойгоор энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, вакцины бүрэн тунтай жуулчдад нээлттэй орон болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан.

Энэ үеэр тэрбээр "Вакцинд хамрагдаж чадаагүй байсан ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй гэдгийг зарлаж байна " хэмээн мэдээлсэн юм

Иймд тус өдрөөс хойш гадаадаас хэчнээн иргэн Монголд ирсэн болон хэдэн гадаад иргэн манай улсад вакцинд хамрагдсан болохыг холбогдох эх сурвалжуудаас тодруулав.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 4,537 гадаадын иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байсныг ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд хэлэв.

Энэ нь вакцины бүрэн тун буюу коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн 2,173,135 иргэний 0.2 хувийг эзэлж байна.

Түүнээс гадна манай улс бүх хязгаарлалтын арга хэмжээг цуцалж, гадаадын иргэдэд нээлттэй болохоо зарласнаас хойш нийт 2,882 гадаад зорчигч хилээр орж иржээ. Үүний дийлэнх хувийг ОХУ-ын иргэд эзэлж байна.

ХХЕГ-ын эх сурвалжийн өгсөн мэдээллээрхоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд улсын хилээр 32,911 зорчигч нэвтэрсэн. Үүнээс хилээр орж ирсэн нь 13,304 бол 14,285 зорчигч хилээр гарсан байна.

Дээрх хугацаанд манай улсад нийт орж ирсэн зорчигчдын 2,882 нь гадаад иргэн бол хилээр гарсан зорчигчдын 2,440 нь гадаад иргэн байсан бөгөөд дийлэнх нь ОХУ-ын иргэд байжээ. Монгол Улсын хил гаднын иргэдэд нээлттэй болсныг зарласнаас хойг өчигдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын нийт 1,020 иргэн орж ирсэн нь мөн хугацаанд хилээр нийт нэвтэрсэн гаднын зорчигчдын 35.3 хувийг дангаараа эзэлж буй хэрэг аж.

Түүнчлэн ОХУ-ын 879 иргэн хилээр гарсан нь манай улсын хилээр гарсан гадаадын нийт зорчигчдын 36 хувийг эзэлжээ.

 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ