alim.mn | 2024.12.26
Аэрофлот компаний нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. "Аэрофлот" компани энэ 2022 оны нэгдүгээр сарын 14-нөөс Улаанбаатар хот руу хийх тогтмол шууд нислэгээ сэргээсэн. Хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа нисэх юм аж. "Бизнес" ба "экономи" гэсэн хоёр ангиллаар Боинг 737-800 онгоцоор нисэх болно гэж тус компаниас мэдээлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 09-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор болжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ