alim.mn | 2024.12.22
Б.Лхагвасүрэн: Төв банкинд ханшийн огцом савлагаанаас сэргийлэх валютын нөөц хангалттай бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ханшийн бодлого, валютын нөөцийн талаар хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

  • Валютын нөөц оны эхэнд 4.3 тэрбум ам.доллар байсан. Ковидын хүнд үед ч валютын нөөцийг 2019 он буюу жирийн үеийн түвшинд нь хадгалж чадсан.
  • Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор эрэлт өндөр байна. Ханшийг тогтвортой, нөөцийг өндөр түвшинд байлгах хамгийн гол зүйл нь төлбөрийн тэнцэл. Төлбөрийн тэнцэл дээр худалдааны тэнцэл чухал байр суурь эзэлдэг. Экспортыг нэмэгдүүлэх шаардлага бий.

  • Монголбанк 7 хоногт 2 удаа дуудлага худалдааг банк хоорондын зах дээр зохион байгуулдаг. Банкнаас ирж буй санал нь харилцагч компаниудын долларын эрэлт хэрэгцээ байдаг. Бид дуудлага худалдаан дээрээ чөлөөтэй нийлүүлээд явж байгаа.

  • Экспорт хумигдаж байгаа үед нөөц дээр тодорхой дарамт ирж байгаа. Гэхдээ 4.3 тэрбум ам.доллар нь импортын 8-9 сарын нөөцийг хангах хэмжээ учраас энэ нь ханшин дээр тийм их дарамт учруулахгүй гэж үзэж байна.

  • Төв банк ханшийн 4-5 хувийн сулралтыг хэвийн хэмжээ гэж үздэг, бага зэрэг сулрахыг огцом савлагаа гэж харахгүй. Харин 10-20 хувийн савлагаанаас сэргийлж, тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк оролцоно.

  • Төв банканд ханшийн огцом савлагаанаас сэргийлэхэд оролцох валютын нөөц хангалттай бий. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ