Сүхбаатарын талбай дээр эмэгтэйчүүд “Авилагын мөнгөөр баяжиж амьдрах сайхан байна” гэсэн самбар барьсан хар костюмтай эрэгтэйг "сэнтийд залж", хэдэн талаас нь дамжлан явав. Энэ нь нийгмийн хоёр өнгийг нэгэн дор харууллаа. Энэхүү жагсаалыг худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэйчүүд "Бидэнд баярлах шалтгаан алга" нэртэйгээр зохион байгуулсан юм. Тэд "Худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ээжүүд амьдралд сөхөрч байна. Бидэнд баярлах, амьдрах эрх алга. Төрийн дарамт хэрээс хэтэрлээ" гэж байв.
Жагсагчдын төлөөлөл "Худалдаа эрхлэгчид бүгд өдрийн зээлд дарлуулж байна. Өнөөдөр бид хүнд зүйл өргөөд явж байгаа шиг дарамтад амьдарч байгаа гэдгээ харуулахыг зорилоо. Худалдаа, үйлчилгээний салбарынхнаас татвар, түрээс, торгууль гээд төр авахаа л мэддэг. Гэтэл бидэнд хууль, худалдаачдыг дэмжих сан хэрэгтэй байна гэв. Худалдааны салбарт ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдагч тэдний эрх ашиг зөрчигдсөөр байгааг сануулсаар байсан юм.
Энэ өдөр төв талбайд хэд хэдэн жагсаал болсны нэг нь “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” жагсаал байв. Тэд “Мартаар баярлах биш маргаашаа хамгаалья” гэсэн үндэслэл доор нэгджээ.