Улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг сольжээ
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсниий төв-2”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д ажиллалаа.
Амаржих газрууд 2021, 2022 онд хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг солиод байна. Энэ нь төрөх дөхсөн болон төрсний дараах эмэгтэйчүүдэд тав тухтай байдлыг бүрдүүлсэн аж. Өмнө нь олон жил ашигласан хуучирсан ор нь эрүүл аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй байсан гэнэ. Энэ тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 4 төрлийн мэс засал, эмчилгээг хийдэг болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ