Хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоож тусгай маршрутаар үйлчилнэ
Манай улсад коронавирусын халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан УОК нийслэл хотын нийтийн тээврийг зогсоох шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар 1-р хорооллын замд автобуснуудыг зогсоон зорчигчдыг буулгаж байна. Эх сурвалжийн мэдээгээр нийтийн тээврийг 3-р сарын 16-ний өдөр хүртэл зогсоох тал дээр шийдвэр гарах нь тодорхой болжээ. Энэ хугацаанд тусгай маршрутаар автобус явуулах гэнэ. Маршрутыг гаргах үүргийг хотын Тээврийн газарт өгчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ