Путин айгаагүй л юм бол Зеленскийтэй шууд хэлэлцэг
Украин Владимир Зеленский болон Владимир Путин нарын хооронд шууд хэлэлцээ явуулахыг хүсэж байгаа талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ. "Украины Ерөнхийлөгч болон Владимир Путиний хооронд шууд хэлэлцээ хийхийг бид эртнээс хүсэж байна. Учир нь гагцхүү тэр л эцсийн шийдвэрийг гаргана шүү дээ. Манай Ерөнхийлөгч Путинтэй шууд уулзахаас огтхон ч айхгүй. Путин ч гэсэн айхгүй байгаа бол уулзалтад ирж, ярилцаг л дээ" хэмээн Украины Гадаад хэргийн сайд Кулеба мэдэгджээ.
Энэ гуравдугаар сарын 10-ны өдөр Туркийн Анталья хотод ОХУ, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт болох юм. Энэ уулзалт Туркийн зуучлалаар зохион байгуулагдана.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ