Америкийн мэс заслын эмч нар дэлхийд анх удаа хүнд генийн өөрчлөлттэй гахайн зүрх шилжүүлэн суулгасан юм. Гэвч 57 настай Дэвид Беннет шинэ зүрхнийхээ ачаар хоёр сар амьдраад нас баржээ.
Шилжүүлэн суулгах донорын эрхтний дутагдлын улмаас түүнд гахайн зүрх суулгаад байв. Мэс заслыг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хийсэн бөгөөд эхэндээ зүрх нь хэвийн ажиллаж байсан ч сүүлийн өдрүүдэд биеийн байдал нь муудсан байна. Түүнийг гуравдугаар сарын 8-ны өдөр нас барсан тухай Мэрилэнд мужийн их сургуулийн дэргэдэх эрүүл мэндийн төвийн эмч нар мэдээлжээ.
Мэс заслын дараа аав нь гэр бүлийхэнтэйгээ цаг хугацааг өнгөрүүлж, Супер Боул тэмцээн үзэж амжсан бөгөөд удахгүй гэр лүүгээ харьж, Лаки нохойтойгоо уулзах найдвар тээж байсан тухай хүү нь ярьжээ.
Беннет зүрх судасны хүнд өвчтэй байсан бөгөөд гахайн зүрх суулгуулах туршилт түүний хувьд цорын ганц боломж нь байв. Хагалгаанаас өмнө тэрээр зургаан долоо хоногийн турш сэхээн амьдруулах аппаратад хэвтсэн ч донор олдоогүй байна.
Мэрилэндийн их сургуулийн мэргэжилтнүүд Беннетэд гахайн зүрх шилжүүлэн суулгах зөвшөөрлийг эрх баригчдаас авчээ. Өвчтөний хүү бага Дэвид Беннет энэхүү галзуу мөрөөдөл, инновацлаг цаг мөч, түүхэн үйл явдлын нэг хэсэг болсондоо талархал илэрхийлье гэсэн байна. Мэс заслын дараа аав нь гэр бүлийхэнтэйгээ цаг хугацааг өнгөрүүлж, Супер Боул тэмцээн үзэж амжсан бөгөөд удахгүй гэр лүүгээ харьж, Лаки нохойтойгоо уулзах найдвар тээж байсан тухай хүү нь ярьжээ.
Эрдэмтэд амьтдын эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах судалгааг удаан хугацаанд хийж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гахайн бөөр шилжүүлэн суулгасан ч өвчтөний тархи нь үхэжсэний улмаас нас баржээ.
Эмч нар гахайн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа нь олон өвчтөнд амьдрал бэлэглэнэ гэж найдаж байв.
Эх сурвалж: ВВС