2022.03.07-10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын 1345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж бэртсэний 11 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас 11 хүний амь хохирсны 2 нь нийслэлд, орон нутагт 9 хүний амь хохирсон байна.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж 11 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
МУ-ын ЗХД-ийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг
27.2. б “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлэн өгсөн байдаг. Иймд иргэд та бүхэн бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА