alim.mn | 2025.03.12
Алтанширээтэд 27 км тавьсан гэж 790 сая төгрөгийг 14 хүн хувааж авчээ

Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Монголын нэг саалийн үнээ гэдэг. Харин сүүлийн үед нэр хүнд тааруу болсон нь дарга нарын тавиул, шахаасны мэргэжлийн бус хүмүүс "үүрлэснээс" үүдэлтэй гэдэг. Сурвалжлагч хүн УБТЗ-ын Тендерийн хэлтсийн даргаар ажиллаж байсан удаатай. Тэрбээр ажлаа огт хийдэггүй, хийхээрээ хор хутгах хурган зальтай гэгддэг. Тухайлбал “Сэрээт ачигч” буюу ачаа барааг өндөрт тогтвортойгоор өрж тавих ажилд ашигладаг техник худалдан авахдаа хямдхан, өөр брендийнхийг сонгосон хэрнээ японы Toyota брендийнх хэмээн хуурамч бичиг баримт үйлдэж, шошго нааж нийлүүлж байсан үйлдэлтэй. Ингэж бусдыг хууран мэхлэх аргаар тав, арван цаас зувчуулаад зогсохгүй, ажлаа байнга тасалдаг нь хэвийн үзэгдэл болсон учраас ажлаасаа халагдаж байсан хар түүхтэй. Харин одоо Хотын даргын татаасаар эргээд Төмөр замд очиж байгаа гэх. Ийнхүү ажлаа өгсөн ч эргээд зүтгэх учир шалтгаан байдаг бололтой.

УБТЗ ХНН-ийн даргаар очсон Х.Хэрлэн төмөр зам дотроо төслийн хэрэгжүүлэх нэгжийн хүрээнд санхүүгийн шалгалт хийжээ. Энэ үеэр өмнөх удирдлага нь Алтанширээ дэх газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц 27 км төмөр замын ажлыг гйүцэтгэхэд сайн ажилласан гэж 790 сая төгрөгөөр шагнажээ. Нэг хүн 40-65 сая төгрөгийн урамшуулал авчээ. Хамгийн их мөнгө болох 65 сая төгрөгийг 2 "бүдүүн" дарга авч, бусад нь 40-50 сая төгрөгөөр шагнуулжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ