alim.mn | 2024.12.25
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕРИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЛОО
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕРИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЛОО
Шинэ гүйцэтгэх захирал албан үүргээ 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хашиж эхлэх бөгөөд энэ хүртэл Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах болно.
Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч бөгөөд хамгийн сүүлд Рио Тинтогийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Тэрээр энэ хугацаанд Рио Тинтогийн Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюу толгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байсан юм.
Тэрээр Рио Тинто группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан байна. Тэрээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн менежментийн 20 гаруй жилийн туршлагатай.
Тэрбээр шинэ ажлаа хүлээн авч гэр бүлийн хамтаар Монголд ирж суурьшин, төвхнөх юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ