alim.mn | 2024.12.25
УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Нидерландын хаант улсаас Монгол улсад суух өргөмжит консулаар томилогджээ
Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Экзекватурыг гардуулан өгснийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.  Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг КГ-ын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.
 
Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1972 оны гуравдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эхлэн идэвхжсэн байдаг. 
Дашрамд сонирхуулахад "Таванбогд"-ын Баатарсайханы эхнэр Д.Хулан 2008 оноос  Люксембургийн Их Гүнт Улсын өргөмжит консулаар ажиллаж буй. "Эрэл"-ийн Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн Монгол Улсаас Авмтри улсад суух Өргөмжит консулаар ажилладаг. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ