Манай улсын нийт хүн амын 49.1% нь эрэгтэйчүүд байгаа бол тэдний 69% нь хотод, 31% нь хөдөө амьдарч байна. Мөн хилийн чанадад 6 болон түүнээс дээш сараар оршин сууж байгаа 52 мянга гаруй эрэгтэй байна.
Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 73 мянга гаруй хүүхэд мэндэлсний 51% нь эрэгтэй хүүхэд байна. Харин 18-29 настай эрчүүдийн 17.1 хувь, 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь нь эх орныхоо хугацаат цэргийн албыг хаажээ.
Монгол улсын эрчүүдийн дундаж наслалт 66.7 эмэгтэйчүүдийнх 76.2 буюу наслалтын зөрүү 9.5 жил байна. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад дэлхийн дундаж үзүүлэлтээс даруй 2.5 дахин их үзүүлэлт юм.2021 оны байдлаар нийт 586.8 мянган эрэгтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас хөдөө аж ахуйн салбарт 158.5 мянга буюу 27 хувь, аж үйлдвэрлэл, барилгын салбарт 168 мянга буюу 28.6 хувь, үйлчилгээний салбарт 260.4 мянга буюу 44.4 хувь нь ажиллаж байна. Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын дүнгээр 10 эрэгтэй тутмын 1 нь дээд боловсрол эзэмшиж байсан бол, 2020 оны дүнгээр 4 эрэгтэй тутмын 1 нь дээд боловсрол эзэмшсэн байна.