alim.mn | 2024.12.22
Франц иргэн Улаанбаатарт ажиллана гэж бөглөсөн асуумжаа зөрчиж Дорноговь явжээ

Дорноговь аймагт ажилладаг Франц улсын иргэнээс COVID-19  буюу шинэ коронавирус илэрсэн. Тухайн иргэн энэ сарын 2-нд Франц улсаас Улаанбаатар хотод ирсэн бөгөөд улсын хилээр нэвтрэхдээ хотод ажиллана гэсэн асуумж бөглөжээ. Гэтэл асуумжаа зөрчин Дорноговь аймагт ажилласан гэдгийг тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин телевизийн тодруулга өгөх үеэр хэллээ. Тэрээр “Аймгийн онцгой комисс 02.00 цагаас хойш хуралдаж байна. Дорноговь аймгийн төв Сайншандаас 70 км-ийн зайнд орших хоёр кемпэд 20 хүний бүрэлдэхүүнтэй харуул хамгаалалт гаргасан. Хоёр кемпэд 60 хүнийг тусгаарласан. Аймгийн төвд 24, Замын-Үүдэд хоёр хүнийг тусгаарласан. Тухайн иргэнийг халуурсан гэсэн мэдээллийг энэ сарын 7-нд авсан учраас 8-нд вагонд хамт ирсэн хүмүүсийг ажиглалтад авсан байсан. Вагонд хамт 28 хүн ирсэн. Халдвар илэрсэн франц иргэн Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Улаанбаатар хотод ажиллана гэж бөглөсөн байна. Гэтэл асуумжаа зөрчин Дорноговь аймагт ажилласан байна. Асуумжийнхаа шаардлагыг биелүүлээгүй холбогдох газарт арга хэмжээ авна” гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын иргэн
4 жилийн өмнө
66.181.161.46
Санаатайгаар өвчин тарааж яваа юм биш үү.
Зочин
4 жилийн өмнө
202.126.88.188
Sanaatai um shig
Зочин
4 жилийн өмнө
64.119.17.40
Арга хэмжээ авхын дээдээр авах хэрэгтэй
Зочин
4 жилийн өмнө
66.181.161.80
nirgesen hoino gegcheer tuhain ved ni horiond bailgahgvi yasan yum hariutslaga algaa
Зочин
4 жилийн өмнө
66.181.161.80
nirgesen hoino gegcheer tuhain ved ni horiond bailgahgvi yasan yum hariutslaga algaa
Төстэй мэдээ