alim.mn | 2024.12.25
УИХ-ын гишүүн Аубакирын ээж Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулав
Казах түмний баяр өнөөдөр болж байна. үе үеийн Ерөнхий сайд нар энэ баяраар Баян-Өлгий аймагт ажиллаж, хамтдаа баярыг хуваалцдаг жишгийг даган Ерөнхий сайд Өлгийд явж байна. Сонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Науырзын баярыг тохиолдуулан ажил үйлсээрээ манлайлж яваа казак иргэдийг төрийн одон шагналаар шагнав. Eрөнхийлөгч шагнал гардуулахад нүдээ олсон шагналууд ч байлаа. Тэрчлэн Өлгийгөөс сонгогдсон УИХ-ын гишүүдийн төрсөн тэлсэн ах дүүс ч давхар шагнуулжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Бадeлханы ойр удмын хүн Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Гылымханыг Гавьяат эдийн засагч цолоор шагнав. Энэ хүн бараг эдийн засагчаар ажиллаагүй. Авто инжeнeр Гылымхан яагаад Гавьяат эдийн засагч  болдог билээ гэж гайхшрах хүн байна. Мөн Аубакирын ээж Көкeнай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ХНХ-ийн дэд сайд Зулпикарын төрсөн ах Улыпхан гавьяат багш цол тэмдгээр шагнуулжээ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
202.179.25.71
Шагналд арын хаалга хэрэглэдэг болжээ. Бүүр МУын иргэн биш хүн хүртэл гавьяат болж. Улыкпан Монголын харьяатаас гарч Казахстан нүүсэн ч эргэж ирээд ахин харьяатаа авах гээд хэлэн жил хүлээж байгаа хүн. Гэтэл гавьяат болчиж
Төстэй мэдээ